
Манайхаас хамгийн их асуудаг зүйлсийн нэг бол аль тосолгоог авах вэ гэдэг. Товчхондоо хоёр төрөл байдаг: усан суурьтай, силикон суурьтай.
Усан суурьтай
Ихэнх хүнд тохирно. Амархан угаагддаг, даавуунд толбо үлдээдэггүй, бэлгэвч болон силикон бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болно. Сул тал нь хурдан хатдаг тул дахин түрхэх хэрэгтэй болдог.
Силикон суурьтай
Удаан тогтоно, усанд ч арилдаггүй. Гэхдээ силикон тоглоомтой хамт хэрэглэвэл материалыг нь гэмтээж болно. Тиймээс шошгыг нь заавал хараарай.
Эмзэг арьстай бол
Үнэргүй, глицерин болон согтууруулах бодисгүйг нь сонго. Анх хэрэглэхээсээ өмнө бугуйныхаа дотор талд жаахан түрхээд 10-15 минут хүлээгээд үзээрэй.
Аль нь тохирохыг мэдэхгүй байвал бидэнтэй холбогдоорой.
Juicy